Барилгын салбарын гүйцэтгэлийн ажлын 95-98% нь 2, 3-аар улиралд ид хийгддэг ба осол, гэмтэл, эрдэнэт хүний амиа алдах эрсдэлүүд мөн энэ үеэр ихэвчлэн гардаг байна. Одоо яг тэрхүү цаг үе хаяанд ирээд байна. Сүүлийн таван жилд барилгын ослоор 100 гаруй хүн амиа алдсан гэх баримт байдаг. Улсын хэмжээнд барилгын салбар дахь үйлдвэрлэлийн осол жилдээ 400 гаруй гарсан бүртгэл байна. Үүнийг олон улсын байгууллагаас гаргасан үйлдвэрлэлийн ослын дэлхийн дундаж үзүүлэлттэй харьцуулаад үзвэл манай улсынх долоо дахин өндөр байгаа юм. Мөн салбарын судалгаагаар мэдээлэгдсэн осол нь нийт ослын 20-иод хувийг л эзэлж байгаа гэсэн дүгнэлт гарсан ба мэдээлэгдээгүй 1600 гаруй осол цаана нь байхаар харагдаж байна.
Тухайн барилгад ажиллаж үйлдвэрлэлийн осолд орсон, гэмтсэн иргэд болон өмч хөрөнгөөрөө хохирсон хөндлөнгийн иргэдээс гадна барилгын ажил гүйцэтгэж буй ААНБ-уудад тусгай зөвшөөрлөө тодорхой хугацаагаар хураалгах, торгууль төлбөрт орох, сул зогсох, нэр хүнд нь унаж борлуулалт буурах, болон бусад маш их хэмжээний тооцоолоогүй санхүүгийн хохирол учирдаг. Энэ үед барилгын компаниудын маань хувьд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болж хувирдаг. Тооцоолсон ашгийнхаа багагүй хувийг эсвэл ашгаа тэр чигт нь гэнэтийн санхүүгийн асуудалд зарцуулж алдагдал хүлээх ч үе гардаг.
Зөвхөн дээр дурьдсанаар 100 гаруй хүн амь насаа алдсан, нэг ажилтны дундаж цалин 850,000 байсан гэж тооцоолвол Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлд заасны дагуу ААНБ-ууд маань ар гэрт нь 3 тэрбум төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг барагдуулсаныг тооцоолж болохоор байна. Гэтэл эдгээрээс гадна жижиг үйлдвэрлэлийн ослууд, барилгын дээрээс юм унаж иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан зэрэг хэдэн зуун хохирол бүртгэгдсэн байдаг.
Дээрх тооцоолоогүй санхүүгийн эрсдэлийг даван туулахад Барилга угсралтын багц даатгалын шийдлийг та бүхэнд зөвлөж байна. Энэхүү цогц даатгалаар: Барьж буй барилга байгууламж, барилгын материал зэрэг барилгын ажилд ашиглагдаж буй эд хөрөнгөнүүдээс гадна, барилгын ажлын улмаас өөрийн ажилтнууд болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учрах хохирлыг нөхөн төлөх зорилготой цогц даатгал юм.
Барилгын тухай хуулийн 2016 оны шинэчилсэн найруулгад орж ирсэн даатгалын заалт нь салбарын аливаа эрсдэлийг урьдаас мэдэх боломжгүй ч эрсдэлийг даван туулахад бэлтгэлтэй байх хөшүүрэгтэй зүйл болсон юм.
Барилга угсралтын даатгалд даатгуулагчдын тоо өмнөх онтой харицуулахад 8.5%-ийн өсөлттэй байгаа нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй захиалагч гүйцэтгэгч гээд бизнес эрхлэгчид маань илүү хариуцлагатай, хохирол багатай, гэнэтийн зүйлд сэтгэл амар байх, мөнгөн урсгалын тооцооллоо төлөвлөсөний дагуу явуулах менежментийн бодлого барьж эхлээд байгаа нь харагдаж байна. Энэ нь сайшаалтай хэрэг боловч зарим тохиолдолд зөвхөн захиалагчтай гэрээ байгуулах, эсвэл гүйцэтгэл хийх эрхээ авахын тулд нэг талаас даатгасан төдий нөгөө талаас даатгуулсан нэр зүүж материал бүрдүүлэхийн тулд бодит үнэлгээнээс маш багаар үнэлгээ хийлгэн даатгалын гэрээ байгуулж байгаа нь жинхэнэ дэмий зардал болох юм. Учир нь бодит үнэлгээгээр даатгуулаагүй тохиолдолд нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгодог. Даатгалыг зардал биш болзошгүй эрсдэлээс санхүүгийн дарамтгүй даван гарах хүчин зүйл гэдгийг иргэд болоод бизнес эрхлэгчид маань ойлгон хүлээн авах хэрэгтэй юм.
Ерөнхий гүйцэтгэгч нь барилгын суурь, хана, хучилт, араг бүтэц, дээврийн гэх том, бүхэл, ерөнхий ажлыг, бусад ажил болох сантехник, цахилгаан, гадна, дотно заслыг туслан гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэдэг.
Та бидний мэдэх тод жишээгээр 2014 онд нийслэлийн хэмжээнд барилгын хэд хэдэн осол гарч хүний эрдэнэт амь эрсэдсэн. Осол гаргасан гэх хэдэн компани байсны нэг "А" компанийг тухайн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ослын буруутан хэмээн зарлаж тус компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлж тухайн компанид багагүй хохирол учирсан байдаг. Гэтэл хууль хяналтын байгууллагаас буруугүй гэдгийг тогтоож, дараагийн гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж гарсан осол болохыг тогтоосон. Энэ мэт хэдийн ажлаа гүйцэтгээд өгчихсөн компанид туслан гүйцэтгэгч компаниудын алдааг тохож, буруу шийдвэрлэсэн хэд хэдэн жишээ гарсан байдаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд "Ажил олгогч эзэд нь ажилчдынхаа болон тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана" гэж заасан байдаг. Тиймээс ерөнхий гүйцэтгэгч компани маань туслан гүйцэтгэгч компанийнхаа ажилтнуудынхаа болон танай компани цаашлаад үйл ажиллагаа эрхэлж буй газрын эргэн тойрны иргэдийн амь нас эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлагынхаа эрсдэлийг бууруулах арга хэмжээ авсан, шийдвэрлэсэн эсэхийг хянасны дараа гүйцэтгэлийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байвал эрүүл зөв систем нь болох юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага бүхий л бололцоогоороо хяналт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулж байгаа ч, үйлдвэрлэлийн осол дорвитой буурахгүй байгаагаас үзвэл та биднийг энэ жил ч мөн тааварлашгүй эрсдэл хүлээж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Барилга угсралт их засварын ажилд 2017 оны байдлаар авч үзэхэд 3 их наяд 600 гаруй тэрбум төгрөг зарцуулагдаж, 12.1 мянган ААНБ үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ч тал хувь нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж, 70.6 мянган хүн ажилласан мэдээлэл үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг.
Барилгын салбарт ажиллаж байгаа нийт ажилтнуудыг дундаж цалингаас буюу 850,000* төгрөгнөөс жишээ авч бодвол гэнэтийн ослын даатгалд хамруулахад нийт жилд зарцуулагддаг төсөвт өртөгийн едрөө 0,006%-ийн л хураамж төлөхөөр тооцоолол гарч байна. Барилга угсралтын багц даатгал нь жилийн хугацаатай хийгддэг бөгөөд жилийн хугацаанд хэдэн ч ажил гүйцэтгэсэн тэрхүү даатгал нь үйлчлэх юм.
Зөвлөмж нийтлэл бэлтгэсэн: "Смарт брокерс" ХХК