Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэхүү баярын өдрүүдэд бяцхан үрс маань зам тээврийн осолд өртөх, бэртэж гэмтэх, хордлогод орох зэрэг гэнэтийн ослуудад өртөх нь жирийн өдрүүдээс ихэсдэг учир эрүүл аюулгүй байдалд нь илүү анхаарал болгоомжтой байхыг нийт эцэг эхчүүд асран хамгаалагч нартаа уриалж байна.
"Смарт брокерс" ХХК
Утас:7000-9099, 8010-9099