JCI Централ салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй JCI Mentorship төсөл нь НҮБ-ээс гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-д үндэслэн МУ-н хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг ментороор дамжуулан хувь хүн болон нийгэм, карьер хөгжүүлэхэд туслан ажлын байраар хангаж, хариуцлагатай, чадварлаг залуусыг нийгэмд бий болгох зорилготойгоор 2019.03.15 - 2019.05.31 өдрийг хүртэл нийт 75 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Төслийн хүрээнд JCI Монгол байгууллагын 9 салбар байгууллагаас JCI сенатор, JCI гишүүд бүхий өнөөгийн бизнесийн байгууллагын удирдлага, төлөөлөл болсон 24 Менторуудаар дамжуулан 20 их, дээд сургуулийн 28 оюутан, Ментий оролцож Шилдэг ментор, Шилдэг ментийг шалгаруулж Смарт брокерс ХХК-ийн захирал Д.Солонго менторын удирдсан МУИС-ийн Санхүү менежментийн 4-р курсын оюутан Ц.Бямбабат нь Шилдгийн шилдэг 2 ментийгийн нэгээр шалгарч “APEC CENTER” ХХК-ийн нэрэмжит БНХАУ, Итали улсуудад 100% тэтгэлэгээр МАГИСТР-т суралцах эрхтэй болсон сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна.