Даатгалын тохиолдлын улмаас 2019 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 25.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. “Монгол даатгал” ХХК 4.6 тэрбум төгрөгийн, “Миг даатгал” ХХК 3.5 тэрбум төгрөгийн, “Бодь даатгал” ХХК 3.1 тэрбум төгрөгийн, “Ард даатгал” ХК 2.1 тэрбум төгрөгийн, “Практикал даатгал” ХХК 2.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь нийт нөхөн төлбөрийн 61 хувийг эзэлж байна.
Харин олгосон нөхөн төлбөрийн орлогод эзлэх хувиар нь авч үзвэл Миг даатгал 50,2%, Соёмбо даатгал 50,1% өндөр үзүүлэлттэй харагдаж байна.
Бүх даатгалын компаниудын хувьд нийт олгосон нөхөн төлбөрийн 9,1 тэрбум төгрөг нь жолоочийн хариуцлагын даатгал, 7,6 тэрбум төгрөгө нь авто тээврийн хэрэгслийн даатгал, 4,6 тэрбум төгрөг нь гэнэтийн осол эмчилгээний зардлын даатгалд олгосон нь хамгийн өндөр үр дүнтэй байна.
#гэнэтийносол #эмчилгээнийзардал #машиныдаатгал #даатгалынкомпани #нөхөнтөлбөр