Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын мэргэжлийн оролцогчийн тусгай зөвшөөрлөөр үүсэн байгуулагдсанаас хойш даатгалын салбарт тасралтгүй үйл ажиллагаа, тогтвортой өсөлтийг үзүүлж буй ууган компаниудын нэг “СМАРТ БРОКЕРС” ХХК нь 2019 оны ШИЛДЭГ ДААТГАЛЫН БРОКЕР КОМПАНИАР ШАЛГАРЛАА.
2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус компани долоон шалгуураас хамгийн өндөр оноог авч, улиран одож буй 2019 оны амжилтаа ийнхүү үнэлүүллээ.
Даатгалын салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Монголын даатгалын зуучлагчдын холбоо анх удаа даатгалын брокер компаниудын нэгдсэн шинэ жилийн цэнгүүнээ арванхоёрдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.
Энэ үеэр Монголын даатгалын зуучлагчдын холбоо нийт даатгалын компаниудаас дараах үзүүлэлтийн хүрээнд санал асуулга явуулж, шилдэг брокер компанийг шалгаруулснаа зарласан юм.
Эдгээр шалгуур үзүүлэлтэд:
1. Мэргэжлийн ёс зүй
2. Гэрээний үүргийн биелэлт
3. Хамтын ажиллагааны санал, санаачлага
4. Тухайн компанийн зах зээлд эзлэх байр суурь
5. Борлуулалтын орлого
6. Нийгмийн хариуцлага гээд олон үзүүлэлтийн нийлбэр дүнгээр СМАРТ БРОКЕРС ХХК шилдгээр шалгарлаа.
Компани маань шилдгээр тодроод зогсохгүй санхүүгийн салбарт эрдэм чадал, оюунаа дайчлан олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнууд маань Санхүүгийн Зохицуулах Хорооны хүндэт жуух бичгээр шагнуулсан нь компани төдийгүй нийт ажилтнуудын хувьд урам зориг бадраасан үйл явдал байв.
Санхүүгийн Зохицуулах Хорооны хүндэт жуух бичгээр шагнуулсан “Смарт брокерс” ХХК-ын ажилтан С.Ганчимэг, Ж. Болормаа, Г.Үүрийнтуяа, Б.Гэрэлтуяа нартаа хамт олных нь зүгээс халуун баяр хүргэж, цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
#Монголындаатгалынзуучлагчдынхолбоо