ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ-ын нөхөн төлбөрийн материал
НӨХӨН ТӨЛБӨРИЙН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТ: 

1. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ

2. Даатгуулагчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх /хуулбар/

3. Холбогдогч талын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн жолооны үнэмлэх /хуулбар/

    Холбогдогч талын тээврийн хэрэгсэл банк болон ББСБ-ын нэр дээр байдаг бол зээлийн гэрээ

4. Цагдаагийн тодорхойлолт

5. Хохирол үнэлгээний тайлан /Үнэлгээний компаниар хийлгэх/

6. Даатгуулагчийн өргөдөл 

7. Хохирогчийн өргөдөл

Жич: Хуулийн дагуу сэтгэл санааны хохирол олгогдохгүй.

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ ТОХИОЛДОЛД:

1. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ 

2. Даатгуулагчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх /хуулбар/

3. Замын цагдаагийн акт, хэмжилт: Жич: Нүүр бүрт хуулбар үнэн тамга даруулан бүрэн гүйцэт хуулбарлан авна. 

    - Машины мэдээлэл

    - Зорчигчийн мэдээлэл

    - Гар зураг

    - Дүгнэлт зэрэг байна 

4. Шинжээчийн дүгнэлт 

5. Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэргийг тодорхойлсон дүгнэлт /Хохирогч тус бүрээр/

6. Хохирогчийн иргэний үнэмлэхний хуулбар /Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний хуулбар/

7. Гэмтлийн эмнэлэгийн эмчийн анхны дүгнэлт /нарийн хуудас/

8. Бүх шинжилгээний эмчилгээний төлбөр төлсөн баримтууд эх хувиараа эсвэл Цагдаагийн хуулбар нь үнэн гэсэн тамгатай байх

9. Ослын үед авагдсан гэрэл зургууд /Хуулбар нь үнэн тамгатай/

10. Даатгуулагчийн нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

11. Хохирогчийн нөхөн төлбөрийн өргөдлийн маягт

ХОХИРОГЧ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД /нэмэлтээр/

- Нас барсны гэрчилгээ 

- Задлан шинжилгээний хариу

- Хохирогчийн хууль ёсны өв залгамжлагчийн өргөдөл хүсэлт 

- Прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр /шаардлагатай тохиолдолд/

МАЛ АМЬТАН МӨРГӨСӨН ТОХИОЛДДОЛД

1. Даатгалын гэрээт баталгаа эх хувь

2. Цагдаагийн тодорхойлолт 

3. Цагдаагийн  тодорхойлолтгүй акт тогтоосон бол акт /4 хуудсаас бүрдэнэ/

4. Хохирогчийн иргэний үнэмлэхний хуулбар /малын эзэн/

5. Малын хөлийн гэрчилгээний хуулбар малын эзэн болон засаг даргын тодорхойлолт 

6. Хохирогчийн гар өргөдөл /Ослын тухай товч, нөхөн төлбөр хүлээж авах дансны дугаар, данс эзэмшигчийн нэр, банк дурдагдана./

7. Хохирлын үнэлгээ малд хийгдэнэ /Албан ёсны даатгалын хохирол үнэлгэч байна/

8. Ослын гэрэл зураг

9. Шаардлагатай тохиолдолд бусад материал

Холбоо барих

Даатгалын компаниудын холбоо барих утас