Даатгалын тохиолдлын улмаас урт хугацааны болон ердийн даатгалын компаниуд 2020 оны 1-р улиралд нийт 15.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. “Монгол даатгал” ХК 2.5 тэрбум төгрөгийн, “Бодь даатгал” ХХК 2.4 тэрбум төгрөгийн, “Миг даатгал” ХХК 1.9 тэрбум төгрөгийн, “Мандал даатгал” ХК, “Практикал даатгал” ХХК тус бүр 1.5 болон 1.4 тэрбум төгрөгийн, “Ард даатгал” ХХК 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь нийт нөхөн төлбөрийн 70.9 хувийг бүрдүүлж байна.
Харин олгосон нөхөн төлбөрйин орлогод эзлэх хувиар нь авч үзвэл, Монгол даатгал 83%, Монре даатгал 74,7%, Тэнгэр даатгал 70,7%, Номин 67,7%, Миг 62,5% гэсэн өндөр үзүүлэлттэй харагдаж байна.
Бүх даатгалын компаниудын хувьд нийт олгосон нөхөн төлбөрийн 5 тэрбум төгрөг нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, 4,5 тэрбум төгрөг нь авто тээврийн хэрэгслийн даатгал, 2,5 тэрбум төгрөг нь гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгалд олгосон нь хамгийн өндөр үр дүнтэй байна.
#жолоочийн хариуцлагын даатгал #тээврийнхэрэгслийндаатгал #гэнэтийнослындаатгал #нөхөнтөлбөролголт #даатгалынзахзээл