ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ҮЕД ЖОЛООЧ ТА ЯМАР АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Жолооч бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хариуцаж байдаг. Энэ утгаараа зам тээврийн ослоос сэрэмжилдэг ч гэнэтийн аюул хэзээ ч, хэнд ч тохиолдохыг үгүйсгэхгүй.

Санамсар болгоомжгүйгээр нэгэнт зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу,

  • Нэмэлт аюул учруулахгүйгээр аль болох түргэн зогсох
  • Ул мөрийг баллахаас зайлсхийх
  • Шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх

зэргээр жолоочийн авах арга хэмжээнээс гадна санхүүгийн болон цаг хугацааны эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж байна.
Алхам1. Та өөрийгөө болон хамт яваа зорчигчдынхоо эрүүл мэндийг нягтлан, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгөх.

Алхам2. Замын цагдаагийн 102 болон 124 дугаарт холбогдон ослын дуудлага өгөн ослын газрын хэмжилт хийж буруутай этгээдийг тогтоолгох шаардлагатай байдаг.

Алхам3. Та өөрийн даатгалын компанийн дугаарт ослын дуудлага өгч зөвлөгөө авах хэрэгтэй.

Практикал даатгал - 7777 6677

Миг даатгал - 7575 6000

Ард даатгал - 7720 0088

Aмар даатгал - 7713 9090

Хаан даатгал - 7000 0808

Монре – 7000 3000

Бодь – 7000 4800

Номин – 1800 2888

Тэнгэр – 1800 1889

Монгол – 1800 1990

Дээрх алхмуудыг авч хэрэгжүүлсний дараа хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын компанид хүлээлгэн өгснөөр нөхөн төлбөр авах боломжтой.

НӨХӨН ТӨЛБӨРИЙН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТ /АЖД-ТХД/

Тээврийн хэрэгсэлийн даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх бичиг баримт
1. Замын цагдаагийн акт дүгнэлт тодорхойлолт
2. Хувийн өргөдөл /эх хувиараа/
3. Даатгалын гэрээт баталгаа /хуулбар/
4. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ / хуулбар/
5. Жолооны үнэмлэх /хуулбар 2 тал/
6. Хохиролд орсон тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний тайлан /эх хувиараа/
7. Байгууллагын авто машин жолоодож явсан бол байгууллагын тодорхойлолт
8. Автомашин барьцаалсан зээлтэй бол зээлийн гэрээ
9. Хөдөө орон нутагт даатгалын тохиолдол учирвал байж болох бүх арга хэмжээг авах /утсаар мэдэгдэх, зураг авах гэх мэт
10. Хэрэв хүн гэмтсэн бол шүүх эмнэлгийн тодорхойлолт.
Албан журмын даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх баримт бичиг
1. Хувийн өргөдөл эсвэл байгууллагын албан   бичиг /эх хувиараа/
2. Даатгалын Гэрээт баталгаа /хуулбар/
3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хуулбар/
4. Жолооны үнэмлэх /хуулбар 2 тал/
5. Эрх бүхий байгууллагаас гаргасан акт тодорхойлолт
6. Мэргэжлийн үнэлгээний байгууллагын үнэлгээ  /эх хувиараа/
• Мэргэшсэн жолооч, “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч жолоодох үед үүсэх даатгалын тохиолдлын нөхөн төлбөр:
• Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн төлсөн хураамжид ногдох нөхөн төлбөр
• Мэргэшсэн жолооч, “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолоочийн хураамжид ногдох нөхөн төлбөр
7.  Осолд орсон автомашины фото зураг