ХҮН БҮР АМЬ НАСНЫ БОЛОН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ДААТГАЛДАА ХАМРАГДАХ НЬ ЧУХАЛ
  • Төв аймгийн Сэргэлэн сумын авто замд зам тээврийн осол 35 гарч, 12 хүн амиа алдсан.
  • Төв аймгийн Баянхангай сумын авто замд найман хүн амиа алджээ.
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын авто замд зам тээврийн осол 26 гарч, 12 хүн амиа алдсан байна.
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын авто замд зам тээврийн осол 15 гарч, хоёр хүн амиа алджээ.
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын авто замд зам тээврийн осол 11 гарч, хоёр хүн амиа алдсан.
  • Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын авто замд зам тээврийн осол есөн удаа гарч долоон хүн амиа алдсан.
  • Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын авто замд зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдсан.
  • Дорноговь аймгийн Даланжаргалан сумын авто замд зургаан хүн амиа алдсан.
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын авто замд 30 осол гарч долоон хүн амиа алдсан.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын авто замд 32 осол гарч, зургаан хүн амиа алдсан.
  • Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг хамгийн олон хар цэгтэй. Тухайлбал, 2019 онд Сонгинохайрхан дүүрэгт зам тээврийн осол 4269 удаа гарч, 46 хүн амиа алдсан баримт байна. Тэр дундаа Авто сургуулийн уулзвар дээр 527, Баянхошууны уулзварт 428 удаа осол гарчээ. Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд Баянхошууны уулзварт тус бүрдээ 6-7 машин мөргөлдсөн осол хоёр удаа гарсан. Харин Баянзүрх дүүрэгт өнгөрсөн онд осол 4508 удаа гарч, 31 хүн амиа алдсан байна. Тэр дундаа Цайз захын уулзварт 344 осол, Дүнжингарав захын уулзварт 337 осол гарчээ

Манай улсад жил тутам зам тээврийн 30 орчим мянган осол бүртгэгдэж, 500 орчим хүн зам тээврийн ослын улмаас амиа алдаж байна. Түүнчлэн амиа алдсан 500 хүнээс гадна 5000 гаруй хүн эрүүл мэндээрээ ноцтой хохирч, зарим нь үүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнд шилжиж байгаа нь дайн самуунтай Иран, Ирак, Афганистанд амиа алдаж байгаа хүмүүсийн тооноос зарим үед илүү гарч байгаа билээ.