2020 оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын холбогдолтой 32782 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс нийслэлд 30929 дуудлага буюу өдөрт 173 зам тээврийн ослын дуудлага ирдэг. Иймд жолооч таны амь нас, санхүүгийн эрсдэлээс хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.
Дөрвөн улирлын дугуй бол өвлийн дугуй биш. Хамгийн түрүүнд зуны дугуйгаа солих нь чухал. Дөрвөн улиралын дугуй байдаг ч манай орон шиг эрс тэс нөхцөлд зөвхөн өвлийн дугуй илүү найдвартай.
Зөвлөмж: Дугуйны хээ дүрэмд заагдсан хэмжээ нь 8мм гүн байдаг бөгөөд нимгэрч элэгдсэн байвал зайлшгүй солих шаардлагатай.
Тоормозоо шалгуулах. Тоормоз тэгшхэн биш бол шарвах аюултай. Иймд засварын төвөөр шалгуулаарай.
Зөвлөмж: Бартаа ихтэй манай замд тормозны диск амархан элэгдэж мууддаг тул боломжтой бол зөөлөн цутгамал дискийг хатуу ган дискээр солих хэрэгтэй.
Шил арчигч шингэн хүйтэнд хөлддөггүй байх ёстой. Шил арчигч шингэнийг солихдоо хасах градуст ажиллахыг бодолцох хэрэгтэй.
Зөвлөмж: Шил арчигч муу ажиллах нь үзэгдэх орчныг муутгаж , осол аваар гаргах нөхцөлийг бүрдүүлэх аюултай. Шил арчигчийг 18-24 сарын хэрэглээд солих хэрэгтэй.
Тос. Мотороо хөлдөөхгүйн тулд хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэнээ солиулаарай.
Зөвлөмж:Тосоолыг 2 жил тутамд сольдог хэдий ч байнга ундаг бол 40000 км яваад солих хэрэгтэй.
Аккумулятор. Таны аккумулятор цоо шинэ л биш бол өвлийг угтаж заавал шалгуулах хэрэгтэй.
Зөвлөмж: Аккумляторын шингэний нягтрал 27-33 байх шаардлагтай. Таны аккумулятор цоо шинэ биш л бол өвлийг угтаж заавал шалгуулах хэрэгтэй.
Ремень болон патрубкууд. Машины резинэн эд анги буюу ремень болон патрубкуудыг ердийн үед 50,000 км яваад шалгуулах хэрэгтэй.
Зөвлөмж:Хөдөлгүүрийн ремень болон патрубкууд хүйтэнд илүү хэврэг болдог учраас тасрах, гэмтэх эрсдэлтэй тул хүйтэрхээс өмнө шинчлэх хэрэгтэй.
Хамгийн сүүлд нь жолооч танд хамгийн хэрэгтэй, таны эрүүл мэнд, эд хөрөнгийг бүхэлд нь хамгаалах даатгалыг зөвлөж байна
Даатгал. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та даатгалаа заавал хийлгэсэн байх ёстой.
Аливаа зам тээврийн ослын улмаас:
* Бусдын эрүүл мэнд
* Бусдын эд хөрөнгө
* Таны өөрийн эрүүл мэнд
* Таны өөрийн эд хөрөнгө өртөх магадлалтай байдаг. Жолоочийн хариуцлагын даатгалаар нийт хамгаалалтын хэмжээндээ /5,000,000 төгрөг хүртэл/ бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлоо төлүүлэх боломжтой ба харин таны өөрийн машин болоод, эрүүл мэнд хамгаалалтгүй үлддэг.
Тиймээс Жолоочийн хариуцлагын даатгал, Тээврийн хэрэгслийн даатгал, Гэнэтийн ослын даатгалаа багцаар нь хийж хэвших нь олон талын ач холбогдолтой юм.
-
Танд энэхүү нийтлэл таалагдсан бол бусдадаа хуваалцан SHARE хийгээрэй.