card

Нөхөн төлбөртэй холбоотой асуултууд

1. Зам тээврийн ослын үед ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?

  1. алхам: Замын цагдаагийн 102, 124 утсанд ослын дуудлага өгч, хэмжилт хийлгэн буруутай этгээдийг тогтоолгох
  2. алхам: Даатгуулсан компанийхаа утсанд дуудлага өгч үзлэг хийлгэх
  3. алхам: Хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулах
  4. алхам: Осолд холбогдогч талууд дараах бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын компанид хүлээлгэн өгнө. Үүнд:
  • Замын цагдаагийн ослын акт, тодорхойлолт
  • Холбогдогч талуудын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Жолооны үнэмлэхний хуулбар
  • Хохирлын үнэлгээний тайлан
  • Даатгалын гэрээ
  • Хэрэв хуулийн этгээд бол байгууллагын нөхөн төлбөр хүссэн албан тоот
  • Шаардлагатай бол онцгой байдлын газар, шүүх эмнэлэг зэрэг эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт, акт

2. Нөхөн төлбөр 100% олгогдох уу: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд жолоочийн даатгалын тухай хуулийн “5.1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна”, “5.3. Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үйл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна” гэж зааснаар бүрэн даатгуулсан тохиолдолд таны буруутай үйлдлээс учирсан хохирлыг хуулинд заасан хариуцлагын хэмжээнд багтаан 100% барагдуулна.

3. Үнэлгээний байгууллагаас тогтоосон дүн засварын зардалд хүрэхгүй байна. Одоо яах вэ: Үнэлгээний байгууллага нь хохирлын үнэлгээг зах зээлийн дундаж ханшаар тооцон гаргах эрх бүхий байгууллага юм. Хэрэв та үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол өөр үнэлгээний байгууллагад хандаж дахин үнэлгээ хийлгэх эрхтэй.

4. Нөхөн төлбөр авснаар миний даатгал хүчингүй болох уу: Хүчингүй болохгүй. Ердийн даатгал нь хуулийн дагуу нэг жилийн хугацаатай хийгдсэн байдаг ба жолоочийн заавал даатгалаар гэрээний хугацаанд хохирлын тоо буюу даатгалын тохиолдлын тоог хязгааргүйгээр тогтоосон байгаа.

5. Сольж байгаа сэлбэгээ заавал хураалгах ёстой юу: Хохиролын үнэлгээний тайланд эд анги болон даатгалын зүйл бүхлээр нь солихоор үнэлэгдсэн бол нөхөн төлбөрийг олгож, тухайн эд ангийн эзэмших эрх даатгалын компанид шилжинэ.

6. Би танайд тээврийн хэрэгслийн даатгалтай өөр хүний буруугаас болоод миний машинд хохирол учирчлаа. Одоо би яах вэ: Жолоочийн даатгалын тухай хууль гарснаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн байх ёстой бөгөөд таньд учирсан хохиролыг буруутай талын хариуцлагын даатгалаар 100% барагдуулах болно. Хэрэв таны машинд хохирол учруулсан 3дагч этгээд хариуцлагын даатгал байхгүй бол та өөрийн буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг даатгуулагчид шилжүүлснээр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулж болно. / МУ-ын Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7/

7. Даатгал хийлгэхэд шаардагдах зүйл юу юу байх вэ: Даатгал хийлгэхэд автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн мэдээлэл болон тээврийн хэрэгсэл байх шаардлагатай. Даатгалд хамрагдаж буй тухайн тээврийн хэрэгслийн зургыг авч баталгаажуулдаг учир зайлшгүй байх хэрэгтэй.

8. Тээврийн хэрэгслийн даатгалыг бусдад шилжүүлэх боломжтой юу: Та өөрийн тээврийн хэрэгслийг бусдад зарсан тохиолдолд уг тээврийн хэрэгслийн даатгалын шинэ эзэсшигчийн нэр дээр шмлжүүлэх боломжтой. Ингэхдээ та даатгал хийлгэсэн салбар, нэгж дээр даатгалын гэрээ болон шинэ эзэмшигчийн бичиг баримтын хамт авч очиход болно.

9. Жолоочийн хариуцлагын даатгал болон тээврийн хэрэгслийн даатгал 2 нь заавал нэг даатгалын компанид хамрагдах ёстой юу: Даатгалын компанийг та сонгох учир 2 даатгал 2 өөр даатгалын компанид хийлгэх боломжтой.

10. Гэрээнд нэмэлт жолооч бичүүлэхэд хэдэн төгрөг болдог вэ: Гэрээнд нэмэлтээр жолооч бүртгүүлэх тохиолдолд тухайн жолоочийн нас, даатгалд хамрагдсан жил, урд нь нөхөн төлбөр авч байсан эсэхээс хамаараад зөрүү гарахгүй тохиолдол ч байдаг. Хэрэв тухайн жолооч 25 нас хүрээгүй жолооны туршлага 3 жил хүрээгүй тохиолдолд зөрүү хураамж гарна.

11. Жолоочийн хариуцлагын гэрээ бусдад шилжүүлж болдог уу: Жолоочийн хариуцлагын даатгалыг шилжүүлэх боломжгүй. Харин өөрийн даатгалын буцаалтыг хийж ашигласан хоногын хураамжыг буцаан авч шинэ гэрээ руу шилжүүлэх боломжтой. Шинэ гэрээ нь тухайн өдрөөс жилийн хугацаатайгаар хийгдэх болно.

12. Даатгалын буцаалт хэрхэн хийх вэ: Тээврийн хэрэгслийг бусдад зарсан болон шилжүүлсэн тохиолдолд даатгалын гэрээг / эх хувиар/ болон даатгуулагчийн бичиг баримтын хамт даатгалын компанийхаа сэлбар нэгж дээр авчран цуцлалт хийлгэх боломжтой.

13. Байгууллагын нэр дээрх даатгалын буцаалтыг хийхэд бүрдүүлэх бичиг баримт юу байх вэ: Даатгалын гэрээ / эх хувь/, тухайн байгууллагын гэрээ цуцлах албан бичгийн хамт авчран гэрээ цуцлалт хийлгэх боломжтой.

14. Даатгалыг сарын хугацаатай хийх боломжтой юу: Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал нь хуулийн хүрээнд 1 жилийн хугацаатай хийгддэг бол Монгол улсын нутаг дэвсгэрээр дайрч буй тээврийн хэрэгслийн Дамжин өнгөрөх даатгал нь 1-6 сарын хугацаатай хийгдэж болдог.

15. Мэргэшсэн жолоочийн даатгалд заавал хамрагдах ёстой юу: C болон D ангыллын тээврийн хэрэгсэл жолооддог жолооч бүр мэргэшсэн жолоочийн даатгалд хамрагдах ёстой.

16. Би өөрийн нэр дээр 5 тээврийн хэрэгсэлтэй юм. Энэ тээврийн хэрэгсэл бүр дээр даатгалд хамрагдсан байх шаардлагатай юу: Таны нэр дээрх 5 тээврийн хэрэгсэл бүгд зам тээврийн хөдөлгөөнд оролцдон бол бүх тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах ёстой. Хэрэв даатгалд хамрагдаагүй үед зам тээврийн хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгөн торгуулиар торгуулдаг.

17. Нөхөн төлбөр авсан тохиолдолд дараагийн гэрээний хураамжид нөлөөлөх үү: Та нөхөн төлбөр авсан тохиолдолд дараагийн байгуулах гэрээний хураамж даатгалын тохиолдлын тоогоор тодорхой хувиар нэмэгддэг. Мөн нөхөн төлбөр нь тухайн эрсдэл гарсан тээврийн хэрэгсэл дээр бус жолооч дээр мэдээлэл бүртгэгддэг.

Хүсэлт илгээх