Үл хөдлөх хөрөнгийн даатгал хийлгэхэд шаардагдах зүйлс
Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхад болно. Үл хөдлөх хөрөнгө нь Таны нэр дээр биш байж болно, мөн Та ах дүү, аав ээжийнхээ хөрөнгийг даатгуулж ч болно. Гагцхүү дараа нь нөхөн төлбөр олгох асуудалд мэдээлэл зөрөхгүй, анхнаас нь үнэн зөв бөглөж өгөх нь чухал.
Хураамжийн хувь буюу Та хэдэн төгрөг төлж даатгалд хамрагдах вэ?
- Таны даатгуулах хөрөнгийн зах зээлийн үнэ хэд вэ? Өөрөөр хэлбэр Таны байшинг зарахад эсвэл ийм байшин худалдаж авахад хэдэн төгрөг байх вэ? гэдэг нь зах зээлийн үнэ болно.
- Таны хөрөнгө хэр эрсдэл өндөртэй газар байрладаг вэ?
- Хамгийн ойрын шатахуун түгээх станц хэдэн км вэ?
- Таны хөрөнгө ямар материалаар хийгдсэн бэ?
- Танай агуулах, обьектод гал унтраах систем байгаа юу?
- 24 цагийн харуул хамгаалалттай эсэх
- Дохиолллын систем байгаа эсэх
- Тэр ч бүү хэл Хажуу барилга танайхаас хэр зайтай байрладаг вэ?
Хэрвээ ойрхон бол хажуу талын барилга гал унтраах системтэй эсэх зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж Таны төлөх хураамж /+1% уу эсвэл -1%/ гэдгийг даатгалын актуарчид тооцоолдог.
Ерөнхийдөө 1% гэж бодож үзье. Таны байшин зах зээл дээр 30,000,000 төгрөгний үнэтэй. Актуарчид Таны төлөх хураамжийг 1% гэж тооцоолон гаргажээ.
Тэгвэл Та 300,000 төгрөг төлөөд 30,000,000 саяын байшингаа 1 жилийн хугацаанд даатгуулан санаа амар байж болох ба, ямар нэгэн эрсдэлээс болж байшин тань бүрэн сүйрлээ гэхэд даатгалаас 30,000,000 төгрөгийг нь нөхөн төлж барагдуулах юм.