- Даатгалд идэвхгүй, даатгуулах дургүй, даатгалгүй жолоочийн жаргал зовлонг амссан хүндээ би хэхэ... Жаргал ч гэждээ зовлонг нь л амссан даа. Эхнэр маань жолоочийн хариуцлагын болон автотээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэ гээд үглэж байхад нь хүнд зүгээр мөнгө өгөхгүй шүү хө гээд даатгалаа ч ойлгоогүйн дээр 20 жилийн туршлагатайдаа найдаж яваад нэг л өдөр хүний үнэтэй цайтай машиныг так няк болгодогиймдаа... Хохирсон хүн нь яахав даатгалаа дууд эсвэл миний машиныг яг хуучин байсан шиг нь болгож өг гээд нам суув. Аргачгүй биз.
Би замын голд нүдээ эргэлдүүлээд, даатгалаа хийлгээгүй хүн улалзаад дэмий л ийш тийшээ ярьж хэсэг зогсоод... эхнэртээ хэмх загнуулаад цалингийн зээлээрээ нөгөө жолоочийнхоо хохирлыг барагдуулж, өөрийнхөө машиныг бас бус зээлээр засварлуулсан шүү дээ.
Одоо бол аль аль даатгал нь маш хэрэгтэй юм байна гээд ойлгосон хүн чинь хугацаа нь дуусав уу үгүй юу гүйж очоод л сунгуулж байгаа даа...
Даатгуулагчаас нь...