Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 12 даатгалын компанийн даатгалын хураамжийн буцаалтын материалыг 6 салбараар хүлээн авдаг боллоо. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээний хугацаа дуусаагүй үед гэрээг цуцлах тохиолдолд хураамжийн буцаалтаа ашигласан хугацааны зөрүүг тооцуулан авдаг ба манай компанийн салбаруудаар дамжуулан материалаа бүрдүүлэн өгөх боломжтой гэсэн үг юм.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
ИРГЭН БОЛ:
- Даатгуулагчаас гэрээ цуцлах тухай өргөдөл, хүсэлтийн маягт бөглөх
- Даатгалын гэрээний эх хувь
- Даатгуулагчийн иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэхний хуулбар
АЛБАН БАЙГУУЛЛАГА БОЛ:
- Даатгуулагчаас гэрээ цуцлах тухай өргөдөл, хүсэлтийн маягт бөглөх
- Даатгалын гэрээний эх хувь
- Байгууллагын албан тоот. Үүнд:
-Байгууллагын албан тоот /гэрээ цуцлах болсон шалгаан, гэрээ цуцлалтыг хүлээн авах дансны дугаар тусгагдсан байх/
-Хэрэв гэрээ цуцлалтыг хувь рүү өгөх тохиолдолд гэрээ цуцлах болсон шалтгаан, хувь хүний данс руу цуцлалтыг шилжүүлэх тухай зөвшөөрсөн албан тоот
-Цуцлах гэрээний тээврийн хэрэгслийн өмчлөгч Банк болон ББСБ бөгөөд хувь хүн рүү шилжүүлж байгаа бол тухайн банк, ББСБ-аас зээл чөлөөлсөн тухай албан тоот
-
Хэрэв тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хувь хүний нэр дээр шилжсэн байгаа тохиолдолд тус гэрчилгээний хуулбар
ХҮЛЭЭН АВАХ САЛБАРУУД:
1. Төв оффис - СБД, 1-р хороо, Энхтайвны эрх чөлөө-50, Азмон төв-201 тоот. Утас: 70009099, 80109099
2. Драгон салбар - СХД, Драгон худалдааны төв, Төрийн үйлчилгээний нэг цэгийн төвлөрсөн төв. Утас: 91049099
3. Дүнжингарав салбар - БЗД, Дүнжингарав худалдааны төв, Төрийн үйлчилгээний нэг цэгийн төвлөрсөн төв. Утас: 90029099
4. Да хүрээ салбар - БЗД, "Да хүрээ" худалдааны төв, Худалдаа үйлчилгээний 3-р төв. Утас:90019099
5. Дамбадаржаа салбар - ЧД, Дамбадаржаагийн эцсийн буудал, Авто оношилгоо, хяналтын төв. Утас:90039099