Жолоочийн хариуцлагын даатгал vs Тээврийн хэрэгслийн даатгал

Жолооч та

1. Та ямар нэгэн тээврийн хэрэгсэлтэй бол Жолоочийн хариуцлагын даатгал болон Тээврийн хэрэгслийн даатгал гэж 2 даатгал хийлгэж байж 2 талын хохирлыг барагдуулна.

2. Тээврийн хэрэгслийн даатгал таны машины хохирлыг, Жолоочийн хариуцлагын даатгал таны буруугаас үүдэж хохирсон нөгөө талын нөхөн төлбөрийг гаргадаг.

3. Энэ 2 даатгалын аль алинд нь жолоочийн тоог хязгааргүй хийж болдог. Жолоогоо өөр хүнд шилжүүлдэг бол эсвэл дуудлагын жолооч дуудсан үед маш их хэрэг болдог.

4. Тээврийн хэрэгслийн даатгал хийлгэхдээ нөхөн төлбөр дээр таны өөрийн хариуцах хэсэг байгаа эсэхийг заавал тухайн даатгалын ажилтнаас асууж лавлах.

5. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд салхины шил дангаараа цуурсан эрсдэлийг хамгаалдаг эсэхийг даатгалын ажилтнаас асууж лавлах.

6. Ямар нөхцөлд шууд татгалздаг эсэхийг асууж байх. Ядаж таны цаг завыг хэмнэнэ шүү дээ.

7. Эрсдэл жижиг хэмжээтэй байхад та өөрөө төлж болох ч машины бүтэн үнэлгээнд хүртэл нөхөн төлбөр гарвал хэрхэх тухайгаа бодож даатгалаа хийлгэж байх хэрэгтэй. Та буруугүй ч даатгалгүй, магадгүй санхүүгийн боломжгүй хүн танд хохирол учруулвал яах вэ гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

8. Даатгалын газраа зөв сонгох. Даатгалын мөнгөн дүнгээс хамаарч даатгал хийлгэж байх. Тухайн даатгалын ажилтан даатгах хямд үнэ хэлж болно. Яг үнэндээ та нөхөн төлбөр авах гэж даатгуулж байгаагаа санаарай.

9. Үргэлж харилцаа холбоотой байдаг газарт л итгэ. Таны асуусан асуултанд үнэнчээр хариулж таны цагийг хэмнэж хүндлэх газрыг л сонгох хэрэгтэй.

10. Даатгалын гэрээ дууссан, жолоочийн хариуцлагын даатгалгүй бол хэрхэн яаж нөхөн төлбөр авч болох талаар мэдээллийг Смарт брокерс-оос авч болно шүү.

Даатгалын зөвлөх Н.Солонго Харилцах утасны дугаар: 70009099, 90029099

Смарт брокерс хэрхэн ажилладаг вэ?

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Тээврийн хэрэгслийн даатгал