Та амьдран суугаа орон сууц, байшингаа  даатгуулсан уу?

Өвөл цагтай уралдан хөвөн дулаан хувцсаа зэхэхээс гадна өнөтэй өвөлжих Орон сууцны эрэлт ч эхлэв.

Хүний амьдралд олон тохиолдохгүй мөч гэж бий. Үл хөдлөх хөрөнгө, орон сууц, амины орон сууцтай болно гэдэг нь хүн бүрийн хувьд харьцангүй ойлголт. Зарим хүмүүс хэд хэдэн үл хөдлөх авдаг ч бусад хүмүүсийн хувьд өөртөө болон гэр бүлдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт нь ОРОН СУУЦ байдаг. Орон сууц гэдэг нь ГЭР БҮЛ аж төрөхөд зориулагдсан нэг болон хэд хэдэн өрөө бүхий цогцолбор юм. Хүмүүсийн орон сууцаа өөрийн өмчлөлд авах хүсэл өндөр ч тэрхүү өмч хөрөнгөө хамгаалах талаарх мэдлэг хомс.

Яагаад оршин сууж байгаа орон сууцаа хамгаалах ёстой вэ гэж үү???

  • Гэнэт ирдэг байгалийн эрсдэл
  • Гэрт минь дүрэлзэх галын эрсдэл
  • Санаандгүй л болчихдог цахилгааны эрсдэл
  • Саатуулж болдоггүй ус чийгний эрсдэл өдөр бүр бидний хажууд оршсоор байдаг болохоор багахан зардлаар амьдралынхаа нэгэн үнэт зүйлийг хамгаалах нь эргээд бидэнд санхүүгийн эрсдэлгүй, амар амгалан байдлыг давхар авч ирдэг.

2015 оны байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн тоо 372,9мянга үүнээс орон сууцанд 106,4 мянган өрх аж төрж байсны 9,4% нь орон сууцны даатгалтай байсан бол 2019 оны байдлаар 406,9 мянган өрхөөс 179,5 мянган өрх орон сууцанд амьдарч, тэдгээр өрхийн 14,6% нь орон сууцны даатгалд хамрагдсан байгаа нь орчин үеийн орон сууцны эрэлттэй харьцуулахад маш бага тоо юм. Үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өндөр үнээр, хүсэн хүлээн байж авсан эд хөрөнгөө хайрладаг хамгаалдаг байгаарай, эрсдэл үүссэн үед харамсах биш эрсдлээсээ урьдчилан сэргийлдэг байгаарай гэж уриалмаар байна.

Орон сууцны иж бүрэн даатгалууд танд бүтээгдэхүүн үйлчилгээгээ өдөр ирэх тусам сайжруулсан, хөгжүүлсэн хэлбэрээр хүргэж ойртуулсаар байна...

БОНУС МЭДЭЭ

Шинээр захиалга авч буй орон сууцны зэрэглэл 2020 оны байдлаар:

  • Стандарт- 50.1%
  • Дундаж-24.9%
  • Бизнес-21.1%
  • Өндөр-3.9% байна.

Орон сууцны даатгал

Бид хэрхэн ажилладаг вэ?