ШАР УСНЫ АЮУЛ ХАЯАНД ИРЛЭЭ!!!

Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, гол мөрний цас хайлж, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байна.

Өнгөрсөн жилийн 8 сард Дарь эхэд болсон үерийн улмаас 105 гаруй автомашин урсаж,  хохирсон талаар бид мэднэ. Тухайн үед үерт урссан авто машины хохирлын үнэлгээг даатгалын компаниуд гаргасан. Мөн Монголын даатгалын холбооноос даатгалын компаниуд үерийн эрсдэлийг сонгож даатгуулсан ус, үерт автсан тээврийн хэрэгслийн эзэнд нэн түрүүнд нэг сая төгрөг олгож үргэлжлүүлэн нөхөн төлбөрийг шуурхай олгож ажиллах тохиролцоонд хүрсэн талаар мэдээлсэн байдаг. 

ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • -Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • -Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байх
  • -Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • -Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • -Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • -Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • -Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх

ҮЕР УСНЫ АЮУЛЫН ҮЕД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах
  • Өөрийн эд хөрөнгөө даатгалд хамруулсан бол гарсан хохирол болон өөрт байгаа мэдээлэлийг , холбогдох байгууллагт мэдээллэх
  • Гол мөрөн үертэй үед явганаар болон машинаар гатлахгүй, загасчлах болон мал услах, туухгүй байх

үл-хөдлөх-хөрөнгийн-даатгал-хийлгэхэд-шаардагдах-зүйлс