Объектын түймэр өнгөрсөн онд 3054 удаа бүртгэгдсэн байна

Манай улсын хувьд нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суух Улаанбаатар хотод гал түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Үүнийг батлах мэт сүүлийн үед орон сууц, үйлдвэр үйлчилгээний газруудад гал түймэр цөөнгүй гарч байна. Томоохон жишээ гэвэл 2024 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэр, Чингэлтэй дүүргийн "Миний дэлгүүр"-ийн агуулахад гарсан гал түймэр, 2017 онд Говь ХК-ийн үйлдвэрийн байранд, 2016 онд Нарантуул худалдааны төвд, 2014 онд Шангри Ла зочид буудалд гал гарч байсан.

Уг эрсдэлийг бууруулахын тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бол урьдчилан сэргийлэх явдал бөгөөд дараах урьдчилан сэргийлэх энгийн арга хэмжээг авснаар орон байрны галын эрсдэлийг бууруулж чадна.

1.    Галын аюултай эд зүйлсийг тодорхойлох. Эдгээр эд зүйлсийн хоорондын зай 1 метрээс багагүй байх хэрэгтэй.

2.    Унтлагын өрөөнд болон унтах гэж байхдаа тамхи татах, лаа асаах зэргээр ил гал гаргахаас зайлсхийх

3.  Монголд объектын гал түймрийн 11 тохиолдол бүрийн 1 нь хүүхдийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж байна. Ийм учраас хүүхдүүддээ шүдэнз, асаагуур зэрэг гал гаргах хэрэгсэл тоглоом биш гэдгийг сайтар анхааруулж ойлгуулах, шаардлагатай тохиолдолд гар хүрэхгүй газар тавих

4.    Галын дохиолол тавих, түүний хэвийн ажиллагааг тогтмол шалгах 

5.    Гал түймрийн үед аюулгүй гарц, ослын дараа цуглах цэгийг тодорхойлох

Иймээс аливаа хувь хүн, албан байгууллагын хэвийн байдлыг алдагдуулах, санамсаргүй, эрсдэл дагуулсан үйл явцаас үүсэх хохиролыг бууруулах, нөхөх санхүүгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол даатгал юм. Иймд, иргэн, хуулийн этгээд аливаа эрсдэлээс сэргийлэх зорилгоор даатгалд хамрагдах нь нэн чухал билээ. 

үл-хөдлөх-хөрөнгийн-даатгал-хийлгэхэд-шаардагдах-зүйлс