Автомашинаа даатгуулагчдын тоо эрчимтэй өсөж байна.

ЗТХЯ-наас авсан мэдээгээр манай улсад нийт тээврийн хэрэгслийн тоо 894 мянгад хүрсэн бөгөөд өдөр ирэх тусам энэ тоо зуу зуугаар нэмэгдэж байна. 

Бидний амь насыг хамгаалж, ажлыг маань бүтээж өгөхөд тусалдаг энэхүү хөдлөх хөрөнгөө эрсдэлээс хамгаалах цаашлаад аливаа гэнэтийн санхүүгийн хүндрэл гарахаас зайлсхийх шилмэл арга нь даатгал байдаг. 

Харин Та машинаа даатгуулдаг уу?

Жолоочийн Хариуцлагын Даатгал (ЖХД) албан журмынх болсноос хойш хүн бүр хийлгэх болж, тогтвортой өсөлтөө үзүүлсээр байгаа.

Харин сайн дурын буюу та санаачлагаараа өөрийн машиндаа учрах эрсдэлээс урьдчилан сэргийлж хийлгэх Тээврийн хэрэгслийн (ТХ) даатгал нь 2016 оноос огцом өсөлттэй болжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал хураамжийн хэмжээ 51,9%-иар өссөнийг дор графикаар үзүүллээ

Үүнээс үзэхэд хэрэглэгчдийн даатгалын талаарх ойлголт нэмэгдэж, хэрэгцээ шаардлагаа мэдэрч, машинаа даатгуулахын үр шимийг хүртэж байгаатай холбоотой болов уу.

Та ч бас өөрт тохирох даатгалаа сонгон өөрийн үнэ цэнэтэй хөдлөх хөрөнгөө даатгуулаарай!

 

Н. Батчимэг

Даатгалын брокер

СМАРТ Даатгалын төв.

Холбоотой мэдээлэл:

Та машинаа даатгуулах уу

Нөхөн төлбөр олгохгүй байх ерөнхий нөхцөл

Даатгалын компаниудын хураамжийн орлого, нөхөн төлбөрийн харьцаа /2018 оны /