Бид 2018 онд Борлуулалтын орлогоороо №1-т орлоо

      “Смарт брокерс” ХХКомпани 7 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ   

     Манай компани үүсэн байгуулагдаад Даатгалын мэргэжлийн оролцогчийн тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа явуулан 7 жилийг ардаа үджээ. Энэхүү хугацаанд 4 салбар нэгжээр хүрээгээ тэлж, сүүлийн 3 жилд Борлуулалтын тогтвортой өндөр өсөлт гаргасан байгаа ба 2018 оны жилийн эцсээр Улаанбаатар хотод Даатгалын мэргэжлийн оролоцогчоор дагнан үйл ажиллагаа явуулдаг компаниудаас бид Борлуулалтын орлогоороо 1-т жагссан үзүүлэлттэй, амжилттай ажиллаж байна. Ойн баяраа тохиолдуулан “Ээжийн ажил миний нүдээр” сэдэвт хүүхдүүдийнхээ гар зургийн үзэсгэлэнгээр ажлын байраа чимж,  хамт олон маань компанитайгаа холбогдсоноор амьдрал ажил хувь хүний хөгжилд ямар ахиц дэвшил гарсныг сэтгэл догдлон ярилцаж талархал бахархлын сэтгэгдлүүдээ хуваалцан тэмдэглэн өнгөрүүллээ.     Манай компани үүсэн байгуулагдаад Даатгалын мэргэжлийн оролцогчийн тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа явуулан 7 жилийг ардаа үджээ. Энэхүү хугацаанд 4 салбар нэгжээр хүрээгээ тэлж, сүүлийн 3 жилд Борлуулалтын тогтвортой өндөр өсөлт гаргасан байгаа ба 2018 оны жилийн эцсээр Улаанбаатар хотод Даатгалын мэргэжлийн оролоцогчоор дагнан үйл ажиллагаа явуулдаг компаниудаас бид Борлуулалтын орлогоороо 1-т жагссан үзүүлэлттэй, амжилттай ажиллаж байна. Ойн баяраа тохиолдуулан “Ээжийн ажил миний нүдээр” сэдэвт хүүхдүүдийнхээ гар зургийн үзэсгэлэнгээр ажлын байраа чимж,  хамт олон маань компанитайгаа холбогдсоноор амьдрал ажил хувь хүний хөгжилд ямар ахиц дэвшил гарсныг сэтгэл догдлон ярилцаж талархал бахархлын сэтгэгдлүүдээ хуваалцан тэмдэглэн өнгөрүүллээ.                             

“Смарт Брокерс” ХХК нь салбарынхаа залуусыг дэмжин ажиллаж байна

          JCI Централ салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй JCI Mentorship төсөл нь НҮБ-ээс гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-д үндэслэн МУ-н хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг ментороор дамжуулан хувь хүн болон нийгэм, карьер хөгжүүлэхэд туслан ажлын байраар хангаж, хариуцлагатай, чадварлаг залуусыг нийгэмд бий болгох зорилготой. Салбар салбартаа манлайлагч 20 Менторын нэгээр Смарт брокерс ХХК-ийн Захирал Д.Солонго сонгогдсон юм. Тэрээр хэлэхдээ: энэхүү төслийг дэмжсэнээр залуус маань илүү эрт өөрсдийн зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх арга замыг дөт болгоод зогсохгүй биднээс илүү эрт амжтилтанд хүрэх боломж юм. Смарт брокерс ХХК нь санхүүгийн салбарын тэр дундаа даатгалын салбарын  чадварлаг боловсон хүчинг бэлдэх, тэднийг илрүүлэн дэмжихэд байнга анхаардаг бөгөөд 2018 онд үүний хүрээнд Даатгалын салбарын оюутан залуусын дунд “Даатгуулагч төвтэй даатгалын салбарыг хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа санаачлан зохион байгуулсан билээ.

http://smartbroker.mn/post/14942

                    

 

Манай бүх ажилтан Мэргэжлийн хариуцлагын даатгалаа жил бүр хийлгэдэг

       Бид нийт ажилтнууддаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ санамсар болгоомжгүйгээр алдаа гаргаж харилцагчид хохирол учруулахаас сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хариуцлагын даатгалыг жил бүр хийлгэсээр ирсэн ба 2019.01.09-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны №2 тоот тогтоолоор батлагдсан “Даатгалын багц дүрэм”-ийн Хавсралт№1-ийн 6-д Мэргэжлийн хариуцлагын даатгал хийлгэж байх тухай заалт батлагдан орж иржээ. Мөн аливаа эрсдэл хэлж ирдэггүй учир ажилтнуудынхаа амь нас эрүүл мэндийг Монгол улсад 24 цагаар хамгаалах Гэнэтийн ослын даатгалыг хамт олноороо хийлгэсэн нь гэнэтийн зүйлд санхүүгийн дарамтанд оролгүй давах нөхцлийг бүрдүүлж буй хэрэг юм.

 

Хамтын ажиллагааны хүрээнд

        Бид харилцагч даатгалын компаниудынхаа жил бүрийн 1-р улиралд зохион байгуулдаг Бизнес уулзалтуудад оролцож тухайн даатгалын компаниудын өнгөрсөн жилийн ололт амжилт, шинээр нэвтэрч буй бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр барагдуулах чадамжийн өсөлт, зах зээлд эзэлж буй онцлог давуу тал, хамтран ажилладаг давхар даатгалын компаниудын мэдээлэл болон өнгөрсөн жилийн санхүүгийн тайлантай нь танилцах гээд ирэх жил мөн хэрхэн хамтарч ажиллах зэрэг санал солилцдог билээ. Энэ хүрээнд Тэнгэр даатгал ХХК, Бодь даатгал ХХК, Монгол даатгал ХХК, Номин даатгал ХХК-иудтай Бизнес уулзалтууд хийлээ. Манай харилцагч даатгалын компаниудын нэг болох Гэр даатгал ХХК нь Амар даатгал ХХК болж оноосон нэрээ өөрчилөн шинэ бүтэц шинэ менежментээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон ба манайхаар дамжуулан даатгуулсан Гэр даатгал ХХК-ийн харилцагч нарын гэрээний хугацаа дуустал Амар даатгал ХХК нь үргэлжлүүлэн нөхөн төлбөр болон гэрээтэй холбоотой асуудлыг хариуцах юм.

       Мөн бид даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга мэдээллийг тухай бүр сургалтаар авч үргэлж шинээр суралцаж хэрэглэгчдэд тухайн Даатгалын бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй зөвлөгөө өгч чаддаг юм. Энэ удаад Номин даатгал ХХК-н Даатгалын ахлах менежер Б.Анхбаяр, Даатгалын менежер Д.Аззаяа нар Номин даатгал компанийн Тээврийн хэрэгслийн болон Гадаадад зорчигчийн даатгалын бүтээгдэхүүнийхээ мэдээллийг сургалтаар өглөө.

Ажилтнуудынхаа эрүүл мэнд болоод оюунд нь хөрөнгө оруулах хөтөлбөрүүд эхлүүллээ

        Аливаа зүйлийн эцсийг нь үзэх, зорьсон зорилгынхоо оргилд нь хүрэх сэдлийг бий болгож, үр дүнд хүрэх, энэ нь цаашлаад бидний эрүүл мэндэд, хамт олны уур амьсгалд нэн чухал ач холбогдолтой гэдэг үүднээс сар бүрийн эхний 7 хоногт хамт олноороо ууланд алхах аяныг өрнүүлээд байна.

 - Ном унших бүрт 50.000 төгрөгийн урамшуулалтай...

        Ажиллагсдынхаа мэргэжлийн болоод хувь хүний хөгжилд нь зориулж сар бүр сургалт авдаг байсан бол энэ жил бид УНШИХГҮЙ БОЛ СЭТГЭХГҮЙ аяныг эхлүүлэн уншсан ном тутамд 50.000 төгрөгийн урамшуулал олгож эхэллээ. Хүн бүр ном уншиж, тэр номоо бусдадаа танилцуулан түгээснээр бид олон номын мэдээллийг богино хугацаанд авах, нөгөө талаасаа номыг танилцуулж байгаа хүндээ гүн гүнзгий үлдэх боломжийг олж харсан юм. Энэ нь цэвэр урамшууллын систем бөгөөд номоо уншаад мөнгө авах боломжтой юм. Энэхүү ажлын эхлэлийг тавьж Олон улсын эмэгтэйчүүдйин баярыг тохиолдуулан нийт ажилтнууддаа дэлхийн шилдэг уран зохиол болон хамгийн өндөр борлуулалттай номнуудаар бэлэг барьлаа.