ОБЬЕКТИЙН ГАЛ ТҮЙМРИЙН 11 ТОХИОЛДОЛ БҮРИЙН 1 НЬ ХҮҮХДИЙН САНАМСАРГҮЙ ҮЙЛДЛЭЭС ШАЛТГААЛЖ БАЙНА.

Лондонгийн 1666 оны түймэр талхчны байшингаас эхэлж Их Британийн нийслэл хотод дөрвөн өдөр үргэлжлэн 13 мянган байшин,  70 мянган хүн орон гэргүй болсон асар их гамшиг дагуулсан том түймэр болсон юм. 

Түймэр маш хурдан тархаж хот тэр аяараа өртсөний шалтгаан бол хотын барилга байгууламжууд ихэнх нь модоор хийгдсэнд байлаа. Тиймээс хотын сэргээн босгох ажлыг хийхдээ зөвхөн чулуун, тоосгон барилга барьж эхэлсэн байна.

Мөн барилгын тогтвортой байдлыг харгалзан дээд давхар нь доод давхраасаа илүү гарсан байж болохгүйг хуульчилж байжээ. Тухайн үед түймэрт өртөж сүйрсэн байшингуудад даатгал гэж байгаагүйн улмаас гэр орноо алдсан хэдэн арван мянган иргэд хохирч үлдсэн. Түймрийн дараа эдийн засагч Николас Барбон 11 хамтрагчийнхаа хамт анхны хөрөнгийн даатгалын компанийг Орон сууцны даатгалын алба нэртэйгээр байгуулж тухайн үедээ 5,000 орчим байшинг даатгасан байна.  

Түүнчлэн 17-р зууныг хүртэл Европт зохион байгуулалттай гал унтраах анги байгаагүй бөгөөд Лондонгийн их түймрийн дараа даатгалын компаниуд хувийн гал унтраах ангитай болж даатгагдсан байшингуудаа галын аюулаас хамгаалах болсон нь нэгдсэн гал унтраах алба үүсэх эхлэл болсон байна. 

Энэ үеэс гал түймрийн эрсдэлтэй идэвхтэй тэмцэж бууруулах арга замыг эрэлхийлж ирсэн боловч уг эрсдэл одоог хүртэл дэлхий нийтэд аюул занал учруулсаар байна. Нэн ялангуяа орчин үед төвлөрөл нэмэгдэж байгаагаас шалтгаалж гал түймрийн давтамж болон учруулж буй хохирлын дүн хурдацтай нэмэгдэж байгаа юм.

2018 - 2019 он

2019 ОНЫ 3-Р УЛИРАЛ-ын байдаар Монгол улсад нийт 39,8 тэрбум төгрөгийн хөрөнгийн даатгал хийгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 61%-иар өссөн дүр зураг харагдаж байна. Улаанбаатар хотод төвлөрөл бий болж, хүн амын нягтшил, цахилгааны хэт ачаалал нэмэгдэж байгаа зэргээс галын эрсдэлийн тохиолдлууд нэлээд гарч байгаа ч иргэд үүнээс сэргийлэх арга замыг даатгал гэж олж харж эхэлж байна гэж хэлж болно. 

Үл хөдлөх хөрөнгийн даатгал

Орон сууцны даатгал

Бараа материалын даатгал

Тоног төхөөрөмжийн даатгал

#хөрөнгийндаатгал #галынэрсдэл #даатгалыннөхөнтөлбөр #эрсдэлбийболгоххүчинзүйлс