Даатгуулагчаас Талархал иржээ.

Би жил бүр Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хийлгэхээс цааргалдаг байлаа. Замын хөдөлгөөнд оролцох үед цагдаа зогсоох нь ч ховор байсан юм. Гэтэл 2019 оны 01 сард замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Toyota prius маркын автомашиныг шүргэж, ойролцоогоор 550,000 төгрөгийн хохирол учрууллаа.

Тухайн үедээ жолоочийн хариуцлагын даатгалаа гэнэт санаж, даатгалын компани руу утсаар холбогдон журмын дагуу даатгалаа хийлгэж амжив.

Тухайн даатгалын тохиолдлын талаар даатгалын Шуурхай албанд дуудлага өгч,  нөхөн төлбөр гаргуулахаар боллоо гэж хэрэндээ л баярлаж байлаа.

Гэтэл даатгалын Нөхөн төлбөрийн албанаас хэмжилт хийж үзээд “Даатгалын тохиолдол гарсны дараа даатгал хийлгэсэн буюу Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйл “Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна” гэсэн заалтыг зөрчсөн тул 13 дугаар зүйлийн 13.6-д заасны дагуу “Даатгуулаагүй жолооч энэ хуулийн 13.2-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцана.” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах нь тэр.

Ингээд нөхөн төлбөр гаргуулах овжин санаа минь талаар боллоо.

Гэтэл автомашинаа шүргүүлж хохирсон жолооч надад Смарт брокерс даатгалын нэгдсэн төвийг санал болгосон юм. Тэрээр хэлэхдээ: Смарт брокерс даатгалын нэгдсэн төв нь даатгуулагчдаа даатгалын хугацаа дуусахаас өмнө утсаар мэдэгдэж сануулан цаг хугацаанд нь гэрээг сунган шуудангаар Монгол улсын хаана ч хүргэж  ажилладаг тухай хэлж өгсөн юм. Ингээд би ухаалаг зуучлагчдаар үйлчлүүлээд жил бүр цаг хугацаанд нь даатгалаа хийж жолоочийн үүргээ биелүүлж явна.

Жолоочийн үүргээ биелүүлэхэд минь цаг алдалгүй, хурдан шуурхай, мэргэжлийн түвшинд хамтран ажилладаг Смарт брокерс Даатгалын нэгдсэн төвийн хамт олондоо баярлалаа.

Б.Дорж