1. Тос масло шалгах
2. Бензин дүүргэх, холдох тусам үнэтэй.
3. Бартаа ихтэй газраар маш болгоомжтой зөөлөн явах, хурдтай явж байгаад ирмэгтэй чулуу дайрвал дугуйгаа хигз татах аюултай.
4. Нүх дов сондуул хурд сааруулагчийг маш зөөлөн гарах хэрэгтэй, тэнхлэг тохиргоо алдагдах, өндгөн тулгууранд муугаар нөлөөлнө.
5. Харанхуй цагаар явахгүй байх, манайхан гэрлээ шилжүүлдэггүй их аюултай байдаг. Та ч бас холын гэрлээ сольж бай.
6. Хөгжим хэт чанга явбал бас анхаарал сарних, мөн бусдын сигналыг сонсохгүй бх эрсдэлтэй.
7. Мал замд ойрхон байгаа үед холоос сигналдах, ялангуяа адуу бол гэнэт заавал урдуур гүйдэг, зарим үед үхэр бяруу урдуур гарах гэж байснаа буцаж эргэж хургадаг тул урдуур гарсны дараа л явах хэрэгтэй. Эзгүй газар ой модноос гэнэт туулай , хярс гэх мэт амьтад гарч ирдэг тул анхаар.
8. Хог ихтэй газар, айлын буйр гэх мэт газар хадаас, шрупп, төмөр байж болзошгүй тул замаа сайн хараарай.
9. Гол ус туулахдаа нэгэн жигд хурдаар, урсгал бага зэрэг дагуулж орно, эхлээд усны хир гүн эсэхийг чулуу шидэх, модоор хэмжих, өөр машинуудыг харах зэргээр баталгаажуулна.
10. Аль болохоор аяллын төлөвлөгөөгөө цаг агаартайгаа уялдуулахыг хичээх. Мөн аялагчийн гэнэтийн ослын даатгалаа хийлгээд гараарай.
11. Холын замд явж байгаад зогсож амсхийх бүртээ машинаа унтрааж хөдөлгүүрээ амрааж байх, дугуйгаа зогсох бүртээ шалгах. Дугуй солихыг сурсан байх, запас дугуйгаа яаж авахыг мэдэж ав.
12. Диференцалаа өвдгөөрөө асаах вий, диф асаалттай бхад нь хурдтай явж байгаад хацар араагаа хугалдаг тохиолдол бий.
13. Их өвстэй газар нүх чулуу харагдахгүй тул замгүй газраар аль болохоор явахгүй байхыг хичээх.
14. Ачаагаа сайн хөдөлгөөнгүй ач.
15. Бүсээ зориулалтын дагуу байнга зүү. Арын зорчигчийн бүсийг заавал зүүлгэ.
16. Замын тэмдэг, хурдны заалтыг сайн харж яваарай. Хурд хэмжигч хаа сайгүй байдаг болсон шүү.
17. Гүйцэж түрүүлэхэд осолтой газрыг зам дээр битүү цагаан шугамаар тэмдэглэсэн байдаг. Гүйцэж түрүүлэх бол заавал дохио эхэлж өгч бай. Урд болон арын машин эсвэл давхардаж орох гээд бгаа машинд анхааруулга болно. Дохиог заавал байнга өгч дад.
18. Бензинээ хийсний дараа тагийг шажигнатал хаачих гэж хэлж байгаарай. Зарим тохиолдолд бензин түгээгч муу хаадаг, тагны битүүмж алдагдвал бензин ууршиж машин доголдоно.
19. Хурдаа хэтрүүлэхгүй бай, ер нь бол хотоос гадга 80 км цаг л бхад зүгээр. Дүрэм нь тийм. Суурин газар хурдны тэмдгээ хараарай. Жишээ нь Эрдэнэтэд дээд хурд 50 км/цаг байгаа.
20. Даатгал. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та даатгалаа заавал хийлгэсэн байх ёстой. Аливаа зам тээврийн ослын улмаас:
- Бусдын эрүүл мэнд
- Бусдын эд хөрөнгө
- Таны өөрийн эрүүл мэнд
- Таны өөрийн эд хөрөнгө өртөх магадлалтай байдаг. Жолоочийн хариуцлагын даатгалаар нийт хамгаалалтын хэмжээндээ /5,000,000 төгрөг хүртэл/ бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирлоо төлүүлэх боломжтой ба харин таны өөрийн машин болоод, эрүүл мэнд хамгаалалтгүй үлддэг.
Тиймээс Жолоочийн хариуцлагын даатгал, Тээврийн хэрэгслийн даатгал, Гэнэтийн ослын даатгалаа багцаар нь хийж хэвших нь олон талын ач холбогдолтой юм.