Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцах үүрэгтэй. Тодруулбал, байгууллага, аж ахуйн эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гарвал гэмтэж, осолдсон иргэний амь нас, эмнэлэг эмчилгээний зардал гээд бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах ёстой юм.
Гэхдээ албан байгууллага , аж ахуйн нэгж бүр хариуцлагын даатгалтай байж, халтиргаа гулгаа бүрт хашгирсан хэрэлдсэн болгонд нөхөн төлбөр өгөх нь юу л бол...
Үүний оронд өөрсдийн ойр тойрны эрсдлээ давхар тооцоолоод гэнэтийн ослын даатгал хийлгэвэл эмчилгээгээ хийлгэнгээ олох байсан орлогоо даатгалын компаниудаас гаргуулж, сар бүр шаналгадаг лизингдээ ч санаа зовохгүй илаарших боломжтой байдаг.
Зөвхөн халтирч гулгах ч биш хүнд зодуулах, мал амьтанд хазуулах, түлэгдэх, хуруу гараа зүсэх, наранд цохиулах гэх мэт гэнэтийн эрсдлүүдээс Олон улсын шийдэл гаргалгаагаар өөрсдийгөө болон өмнө нь хариуцлага хүлээж буй үр хүүхэд гэр бүлээ хамгаалж заншаарай... Хэзээ ч болохгүй байх гэсэн эрсдэлүүд л #гэнэт ирдэг шүү...