Талархал

Бидний харилцагч компанийн нэгэн ажилтан Талархлын зурвас ирүүлж, пэйжээрээ дамжуулан бусад хүмүүст заавал дамжуулж өгөөрэй гэсэн юм...

Хамт олонтой байх хамгийн сайхан

Миний бие нэгэн компанийн менежерээр олон жил ажиллаж байна. Ажил орлоготой байж нэгэн компанидаа зүрх сэтгэлээ зориулан ажиллах сайхан шүү дээ...

Компани маань ажилтнуудынхаа нийгмийн асуудалд нилээдгүй сайн анхаардаг, хамт олон маань ч эвсэг нэгнийгээ гэсэн сэтгэлтэй сайхан хамт олон гэж би хувьдаа бодож явдаг юм...

Одоогоос 2 жил гарангийн өмнө бол бид нэгнийгээ өвдөж зовох, үр хүүхэд ар гэрт нь өвчин зовлон тохиолдоход компани дотроо хандивын цаас гүйлгээд, компаниас буцалтгүй тусламж олгоод л өвчин зовлонд нь багахан нэмэр болдог байсан юм...

Эрүүл мэндээ л сайн хамгаалаарай даа...

Одоо ч тэгээд Телевизийн мэдээг сонсоод байхад манай улс чинь дэлхийд хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт, гэнэтийн осол гэмтлийн тохиолдлоор мөн л толгой цохидог гэх юм... заа тэгээд фэйсбүүкээр дүүрэн хорт хаврын эмчилгээний зардал хандивлахыг хүссэн постууд харагдах юм... үнэхээр аймшигтай шүү... Тийм пост харчихаар тэр өдөртөө л сэтгэл хөндүүр нэг л тавгүй болдог дооо.... Харамсаад баршгүй...

Смарт брокерс ийн охидууддаа баярлалаа

Харин Смарт брокерс ХХК-ийн ажилтан манай компанид нэгэн сайхан санал тавьснаас хойш бид эрүүл мэндийн асуудлаа даатгалд даатгах боломжтой гэдгийг мэдэж авсан юм...

Нөгөө л цаас гүйлгэх маань ч хуучиндаа хоцорч бид чинь жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаад, өвчин зовиур илрэнгүүт л хувийн, хувьсгалын гэлтгүй эмнэлэг рүүгээ шогшчихно шүү дэээ... ккк

Хуучин ч улсын эмнэлгийн оочер дараалал, хувийн эмнэлгийн төлбөр тооцоон дээр тээглээд тэсээд тэвчээд тэгсгээд зовиургүй болчихвол ажлаа хийгээд л явчихдаг байсан шүү...

Одоо манай компанийн 30 ажилтан бүгд Эрүүл мэндийн даатгалтай, эмнэлэгтээ үзүүлэх, шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх гээд бүх зардлаа л даатгалаараа шийдчихнэ...

Эрүүл мэндийг нэгдүгээрт тавьсан шинэ үеийн иргэд манай компанид л байна даа...

Смарт брокерс ийн охидууд маань даатгагчтай хамт ирээд эрүүл мэндийн зөв хэвшил дадлын талаар сургалт мэдээлэл хийхэд нь бүр 100%-ийн ирцтэй оролцоно гээч... нэгнийхээ буруу хэвшил дадлыг арилгачих гээд нэгэндээ их шаардлага тавина өө бид чинь...

Бид яаж даатгалаа төлдөг вэ гэж үү?

Бид даатгалын хураамжийн 50%-ийг компаниасаа, үлдсэн 50%-ийг өрхийнхөө ус дулаанаа төлдөг шиг өөрсдөө өрхийн зардалдаа тусгаад сар бүр төлөлтөө хийгээд л болоо.... маш амархан.... цалин хардаг бидний хувьд санхүүгийн ачаалал хүндрэл гардаггүй давуу талтай шүү...

Жаргалан, жаргалан, жаргалан

Энэ ертєнцийн тvмэн жаргалан

Тvvний доторх чухам жаргалан

Эрvvл энхийн нэгэн жаргалаан гэж юутай үнэн. СМАРТ БРОКЕРС ийн хөөрхөн охидууддаа баярлалаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ