Даатгал яагаад шүүмжлэл дагуулдаг вэ?

1. Сэтгэлзүйн үүднээс даатгал хийсвэр зүйл учраас даатгалд хураамж төлөөд тохиолдол гарахгүй бол бодитоор авах үр ашиг байхгүй гэж хүмүүс боддог.

2. Даатгалын тохиолдол гараад нөхөн төлбөр авъя гэтэл гэрээнд заасан шалтгаанаар нөхөн төлбөр олгохоос татгалздаг. Гэтэл нөхөн төлбөр авах гэж л даатгуулсан учраас өндөр хүлээлттэй байсан даатгуулагч юу ч авч чадахгүй болмогц сэтгэл ханамж асар ихээр буурдаг.

3. Магадгүй даатгуулагч маань нөхөн төлбөр аваагүй талаар бусдад, нийгэмд түгээнэ. “Даатгал мөнгө төлдөггүй”. Түүнтэй адил олон хүн татгалзсан хариу авсан гэх мэтээр 10 хүн л фэйсбүүк дээрээ сэтгэгдлээ илэрхийлэхэд хаа сайгүй даатгал шулж ашиг хөөж байгаа мэт харагдана. Харин даатгал ажлаа маш сайн хийж хэдэн мянган хүнд золгүй явдал тохиолдож, осолд орж, байшин шатаж, нислэг саатаж, машин мөргөлдсөн хохирлыг барагдуулсаар л байдаг.  

Иймд бид юуг зөвлөдөг вэ?

  1. Даатгал нь болзошгүй аюулаас хамгаалдаг зориулалттай. “Гай газар дороос” гэдэг шиг аливаа өвчин зовлон, аюул осол хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Энэ үед хүн сэтгэл санааны, бие махбодийн, эд хөрөнгийн хохирол амсаж, түүнийг барагдуулах, даван туулахад тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсдэг. Энэхүү дарамтыг даван туулах арга хэрэгсэл нь даатгал юм.
  2. Даатгалын гэрээ байгуулахдаа мэргэжлийн оролцогч буюу брокерт хандаж, өөрийн шаардлагад нийцсэн даатгалын гэрээ байгуулах хэрэгтэй. Учир нь даатгалын компани “Бид ийм гэрээгээр даатгана” гэж таныг шахаанд оруулах бол Зуучлагч эсрэгээрээ, манай клиентэд ийм даатгалын гэрээ хэрэгтэй гэсэн зарчмаар таны төлөө хамгийн сайн үнэ, хамгийн сайн даатгалын хамгаалалтыг олж өгдөг.
  3. Даатгалын гэрээний зүйл, заалт бүртэй сайтар танилцаж, зуучилж буй даатгалын зөвлөхөөс сайтар зөвлөгөө авч, тайлбарлуулах нь зүйтэй.
  4. Нөхөн төлбөр олгохоос татгалздаг нөхцөлүүдтэй сайтар танилцаж, даатгалын тохиолдол гарахаас урьдчилан сэргийлэх, тохиолдол гарсан үед хэрхэх талаар мэдлэгтэй байх нь бас л хэрэгтэй зүйлсийн нэг гэдгийг мартаж болохгүй.

ДААТГАЛЫН БРОКЕР ГЭЖ ХЭН БЭ?

НӨХӨН ТӨЛБӨРӨӨ АВАХ 5 САНАМЖ

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ҮЕД ЖОЛООЧ ТА ЯМАР АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?