Даатгалын компаниудын 2020 оны 3-р улирлын нөхөн төлбөрийн мэдээлэл

Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 2020 оны 3-р улирлын байдлаар нийт 159.9 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлсний 99.4 хувь буюу 158.9 тэрбум төгрөгийг ердийн даатгалын компаниуд, 0.6 хувь буюу 1 тэрбум төгрөгийг урт хугацааны даатгалын компани тус тус төвлөрүүлсэн.

Даатгалын тохиолдлын улмаас урт хугацааны болон ердийн даатгалын компаниуд 2020 оны 3-р улирлын байдлаар нийт 43.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. “Монгол даатгал” ХК 6.4 тэрбум төгрөгийн, “Бодь даатгал” ХК 6.5 тэрбум төгрөгийн, “Миг даатгал” ХХК 5.2 тэрбум төгрөгийн, “Мандал даатгал” ХК 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр тус тус олгосон нь нийт нөхөн төлбөрийн 53.8 хувийг бүрдүүлж байна.

Даатгалын компаниудын нөхөн төлбөр, давхар даатгагчийн хариуцсан нөхөн төлбөрийн хэмжээг сүүлийн 5 жилийн 3 дугаар улирлын байдлаар Хүснэгт 1-оос харна уу

Өмнөх улиралын нөхөн төлбөрийн мэдээлэлийг та доорх линкээр үзэх боломжтой

http://smartbroker.mn/post/52243

http://smartbroker.mn/post/53769